Бидний үйлчилгээ

01

Агаарын тээвэр

Бид таны ачаа барааг итгэмжлэгдсэн, мэргэшсэн чадварлаг баг хамт олон тээвэрлэлт, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан бүх төрлийн ачааг агаараар тээвэрлэнэ. Улаанбаатар луу ачааг агаарын тээврийн шууд нислэгүүдээр дамжуулан зохион байгуулна. Тээвэрлэлтийн хугацаа 1-3 хоног.

02

Авто замын тээвэр

Бид улс хоорондын болон орон нутгийн авто тээврийн хүнд даацын болон тусгай зориулалтын (аюултай, шингэн, уурших ачааны гэх мэт) мөн температурын тохируулгатай бүх төрлийн ачааг тээврийн хэрэгслээр түргэн шуурхай, найдвартай тээвэрлэж байна. Монголын импорт, экспорт, транзит ачааг манай туршлагатай баг хамт олон хамгийн боломжит бага өртөгөөр, богино хугацаанд найдвартай хүргэж ажиллаж байна.

03

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээвэр нь хуурай замын хамгийн хямд, түргэн шуурхай, цаг уурын нөхцлөөс үл хамаарах, найдвартай тээвэр ложистикийн үйлчилгээ юм. Бид БНХАУ, ОХУ-аар дамжуулан Европын ба Дундад Азийн улс орнуудаас шууд төмөр зам болон холимог тээврийн үйлчилгээг дэлхийн бусад бүх улс орнуудаас танд хүргэж байна.

04

Далайн тээвэр

Бид дэлхийн олон улс орноос далайн тээврээр импорт экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна. Бид бүх төрлийн чингэлэг тээвэр, задгай ачаа болон төрөл бүрийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, овортой, хүнд жинтэй эсвэл тусгай зориулалтын нэмэлт хэрэгсэл шаардагдах ачааг далайн тээврээр зохион байгуулж байна.

05

Холимог тээвэр / Нисдэг чингэлэг/

Нэг иргэн эсвэл нэг компани бараа бүтээгдэхүүнийг нэгээс олон тээврийн төрлийг ашиглан тээвэрлэхийг холимог тээвэрлэлт гэнэ. Энэ нь зөвхөн ганц тээврийн баримтаар нийт замын турш гарах бүх хариуцлагыг дангаараа үүрч тээвэрлэхийг үйл явц юм. Манай орны газар зүйн байршлийн онцлог, зам харилцаа дэд бүтцийн хязгаарлагдмал байдлаас хамаарч дэлхийн бусад улс орнуудтай хийгдэх экспорт, импортын ихэнхи тээвэрлэлт холимог тээвэрлэлтээр зохион байгуулдаг онцлогтой.

06

Экспортын ачааны тээвэр

Бид Монгол улсаас уул уурхай, ноос ноолуур, арьс шир гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бусад экспортын бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчийн хүссэн газарт найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх ложистикийн олон шийдэл бүхий экспортын тээврийн үйлчилгээг санал болгож байна. Манай улсаас бараа бүтээгдэхүүн экспортлох нь мэргэжлийн бус хүмүүст ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг тул зардлыг нэмэгдүүлж цаашлаад экспортлоод гадаад зах зээлд борлуулах бүтээгдэхүүний үнийг өсгөх үгүй бол ашгийг багасгах эрсдлийг давхар дагуулдаг. Манай мэргэжилтнүүд танд доорх үйчилгээнүүдийг үзүүлэх болно. Үүнд:

•    Тээвэрлэлтийн зөвлөгөө
•    Тээвэрлэлтийн замнал сонгох, үнийн санал боловсруулж өгөх
•    Бичиг баримтын бүрдүүлэлт
•    Гаалийн бүрдүүлэлт
•    Ачилтын зураг гаргах, сав баглаа боодол, ачилт бэхэлгээ хийх
•    Тээврийн даатгал
•    Замд явж буй ачааны мэдээгээр хангах

 

07

Тээврийн зөвлөгөө

Бид бүх төрлийн ачааны мэдээлэл, үйлдвэртэй холбогдох, татвар, даатгал, импорт, экспорт, транзит тээвэр зохион байгуулалт, олон улсын худалдааны нөхцөл, хил гаалиар нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, олон улсын тээврийн хэлэлцээр, зохицуулалт, стандартын талаар мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ. Та бидэнтэй холбогдсоноор дараах давуу талтай:

• Тээвэрлэлтийн тохиромжтой маршрут, замнал, төрөл, төлөвлөлт
• Төслийн болон тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардах ачааны төлөвлөлт, тооцоолол
• Ложистик үйлчилгээний хувилбар, шийдэл, гаалийн зуучлал, бүрдүүлэлт гэх мэт

08

Замын мэдээ

Бид та бүхэнд таны ачааны мэдээг гар утас, мсж, и-мейлээр танд байршил тухай бүрт хэрэгтэй мэдээллийг илгээх болно.
Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ
Бид Гаалийн зуучлагчийн үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цогц байдлаар хүргэн, гаалийн хяналтын бүсүүдэд өөрийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэйгээр экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт, гаалийн зуучлалын үйлчилгээг та бүхэнд хүргэж ажиллаж байна.
Сав баглаа, боодол
Манайх та бүхэнд олон улсын стандартад нийцсэн мөн бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон зориулалтын сав баглаа боодол, хаяг, шошго зэрэг бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна.
Даатгал
Харилцагч, үйлчлүүлэгч таны бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад үүсэх эрдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хамгийн зөв сонголт бол даатгал юм. Бид танд даатгалын бүх төрлийн зөвлөгөөг хүргэх бол

12 + 4 =

Хаяг

Хан уул дүүрэг 2р хороо барилга архитектур корпораци ХХК 3 давхар 319 тоот

Утас

И-мэйл

sales@ezsi.mn